УИХ-ын холбогдох Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.22/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар үг хэлсний дараа Онцгой албан татварын тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.